Буддизм дэлгэрсэн улс орны түүхийг судалж үзвэл, буддизмийг тууштай дарж толгой эс өндийлгөсөн улс үндэстний хүн ам нь үржин хөгжин дэвшиж ирсэн байх юм. Жишээ нь: 2010 оны үндэсний нийт бүтээгдэхүүний үзүүлэлт/GDP/-ээр авч үзвэл, Хятад дэлхийд 2-рт, Япон 3-рт, Энэтхэг 11-рт, Солонгос дэлхийд 15-рт тус тус орсон байдаг. Буддизмийг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. 2010 оны ҮНБ-ийг авч үзвэл: Мьянмар дэлхийд 83-рт, Балба 107-рт, Камбож 119-рт, Лаос 135-рт, Бутан 162-рт тус тус орсон бөгөөд Монгол улс Лаостай зуузай холбожээ. Энд бас Улс орны хөгжил дэвшил, амьжиргааны төвшинг тодорхойлох үзүүлэлт болох Худалдан авах чадварын тэнцэл /PPP/-ийг авч үзвэл, Олон Улсын Валютын Сан /IMF/-ын 2010 оны гаргасан тайлангаар: Япон 24-р, Солонгос 25, Хятад 93-р, Энэтхэг 127-р, Бутан 108-р, Монгол 123-р, Лаос 138-р, Камбож 145, Балба 160-р, Мьянмар 161-рт тус тус оржээ. Энэ мэт эдийн засгийн аль үзүүлэлтээр нь авч үзсэн ч буддист улсууд дэлхийн хамгийн ядуу буурай улсад тооцогдож байна. Буддизмийг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Дүн Ху, Сяньби, Тангууд зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмийг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөж алга болжээ. |